Хариуд нь ёс болгож, мэдээж сайхан гэлээ. Яг үнэндээ баяр гэж хөөрөн дэвэлзэхээ хэзээ больчихсоноо ноднин л гэнэт анзаарсан юм даг. Насных юм бол уу, тэгээд энэ амьдралаас авах, өгөх зүйлс нь бараг ханаж гүйцээд. Эсвэл, зүгээр л эргэн тойрон байгаа бүхий л юмсын хувьд онцгой, содон гэж санагдахаа байгаад залхчихсан хэрэг үү, бүү мэд.
Орчлонгийн жирийн өдөр хоног үргэлжилж, өглөө бүр нар мандаад л, бас үдэш жаргаад л байгаа шүү дээ. Амьдрал нэг л янзаараа урсаж л байхад яагаад заавал учир тоймгүй товойлгон тодруулах ёстой гэж гэсэн шүү юм бодоод байх болсон байна лээ. Миний гэсэн бүхий л зүйлс хэвээрээ, нэг ч тийм гэнэтийн зүйлгүй санагдаад байгаа хэрэг юм бол уу даа.
Юутай ч, ЦАГ ХУГАЦАА ГЭЭЧ МӨНХ ХӨВРӨХ ЮМ ХОЙНО ДОО.

No comments:
Post a Comment