Friday, September 16, 2011

НАМРЫН ШҮЛЭГ





НАМАР ЦАГ

Будант төгөл
Шаргал навчис
Хоосон сандал
Хосууд зугаалахыг хүлээсэн ...






Бороо хүртэл
орох уу, болих уу гэж тээнэглэзээд л
Борог өвс газартаа шурган
чимээгүй мэгшээд л

Хэдхэн навчис мөчиртөө хоргодон амьдралд тэмүүлээд л
Хэзээ ч дуусахгүй юм шиг, ийм бүүдгэр үдэш
Хэн ч дурсахгүй юм шиг, тийм гэгэлгэн оройг
Салхи хүртэл
хийсэх үү, байх уу гэж сэвшээд л
Сарны гэгээ усанд тунаран
сэмхэн бүжиглээд л

Зөрөг цэцгийн үнэрт ялигүй жаахан тайтгараад л 

Зүүдлээд сэрэхгүй юм шиг, ийм амгалан шөнө 

Зөрөөд учрахгүй юм шиг, тийм уужим хорвоод

Үүлс хүртэл
нүүх үү, байх уу гэж сэмрээд л
Үсэнд буусан сор
зэрвэс хааяа гялтганаад л

Намуухан дуу сэтгэлд амилж эгшиглээд л 

Намар болохгүй юм шиг, энэ яваа насанд 

Намайг олохгүй юм шиг, тэр сайхан хайр

2005.10.08

4 comments:

itsme said...

wooooooooooow

itsme said...

yavaad baigaarai

НЭМЭХ ХАСАХ said...

Миний орон зайд, миний орчлонд, миний орчинд тавтай морил. МИНИЙ Л ОРЧЛОНД . . .

Anonymous said...

Энэ шүлэг ёстой их таалагдлаа. Амжилт хүсье!