Sunday, March 17, 2013

ЖИРГЭЭ -1

Жиргээчин болоод, заримдаа жив жив гэж өдрийг бардаг болоод удлаа. Эхлээд орчин цаг үеэсээ хоцрохгүй, сошл сүлжээнд нэгдэх гэдэг утгаар орсон ч, хааяа бараг донтох шахуу тэнд эргэлдлээ. 140 тэмдэгтэд багтаан санаа оноогоо илэрхийлэх олон нийтийн үзэл бодлын чөлөөт индэр. Дурлахаас аргагүй гэж хэлмээргүй ч юу юугүй татгалзмааргүй л сайхан орчин аж. Танихгүй олон хүмүүстэй андууд болон хөөрөлдөх зуурт заримдаа уншиж, мэдэж, хааяа бас чалчиж, цэцэрхэж, мэдэмхийрч, мэтгэлцэж, маргалдаж, маазарч, эмзэглэж, уянгалж, ичингүйрч, сандарч, шаналж гэх мэтээр элдэв сэтгэлийн өнгө аясыг мэдэрсэн жигтэй сонин орон зай тэнд байдаг.

Өнгөрсөн 9 сарын хугацаанд би өнөөдрийг хүртэл 11918 удаа жиргэж, 1870 хүн дагуулсан байна. Харин харьцангуй цөөхөн хүн уншдаг аа. Одоо ердөө л 439 байна, нэмэх бодол ч алга.

Жиргээ урсаад алга болчихдог гэмтэй байсан ч саяхнаас архиваа авч болдог болчихлоо. Тухайн өдрийн өнгө аяс, тархины бичлэг болгон бодож бичсэн, өөртөө л "хөөрхөн афоризм" юм болохоор харам төрөөд ч гэх үү, энд нэгтгэмээр санагдаад эхний хэсэг болгон оруулчихлаа. Бүлэг болгож, ялгавал гэж бодсон ч тэгэх хэрэггүй ч юм шиг ... эрээвэр хураавар, энэ л хэвээрээ байг дээ.
 

                ***
Жиргээнд юу ч юм намайг татах нууцлаг шид байдаг. Амьдрал дээр таних, тун цөөхөн хүн энд тааралдсан, бусдыг нь бараг мэдэх ч үгүй, таних ч үгүй 
                ***
Жиргээ - Үхрийн махыг үнхэлцэгт нь багтаадаг ардын ухаантай л дүйх ажил шүү. :-) 
               ***
Танихгүй хэрнээ олон танилуудтай, уулзахгүй хэрнээ зөндөө найзуудтай, үг сэтгэлээ харамгүй нээдэг жиргээний ертөнц надад таалагдаж байгаа шүү 
                *** 
Наадам дээр таарсан нутгийн хөгшин - Чи ч яг л ижий шигээ болж гэхийг сонсохдоо улам ч илүү намбалаг алхах гэж хичээдэг юм билээ #баярласан 
                ***
Орь насны гэгээн өдрүүд алслахын хэрээр бодол өтгөрч хөглөрөх нь ихэсдэг ч УХААН сууж байна даа гэж Өөрийгөө уучлан уужрах ... санаа алдмааар 
                ***
Амьдрал дунд алдаа оноо 2 зэрэгцэж, аз эз 2 уралдаж байдаг болохоор Уруудаж өгсөх төвөргөөн, Уйлах дуулах чимээ аль нь ч сайхан шүү дээ  
                ***
Бурхан хүнд даахынх нь хэрээр Ачаа үүрүүлдэг гэлцэх юм билээ, ... тийм л байх гэж бодмогц Өөрийн эрхгүй нуруу эгцлэн өндиймөөр болох шиг 
                ***
Ганц бие бүсгүйчүүд жаргалтай байхад хүмүүс атаархаж, өөрсдөө бүтээж байгаа сайхан амьдралыг нь итгэж ядахдаа, элдэв хов живтэй хутгадаг 
               ***
Юунд ч санаа зовохгүй, Ямар ч гомдол нэхэлгүй, Хэнийг ч муугаар бодохгүй, Бас шүүмжлэхгүй ... Тийм амар амгалан дунд үлдэх Хүсэл төрөөд ... 
                ***
Ямар нэгэн үйл явдлын төгсгөлийн тухай бодож битгий шаналаарай. Тэр чинь дараагийн сайхан зүйлийн цоо шинэ эхлэл юм шүү дээ #ӨөдрөгӨнцөг 
                ***
Уйтгар гуниг, шаналалдаа живчихмээр өдөр энэ амьдралд цөөхөн биш ч Тэвчээр ухаарал надад сэлэхийг зааж өгч, Хүч тамир сэлбэсэн #ӨөдрөгӨнцөг 
                ***
Ингээд боллоо, хангалттай гэж бодож хоносны маргааш нь л тэр Өглөөний нар хичнээн өнгөлөг мандсан гээч #ӨөдрөгӨнцөг 
            ***
Ямар 1 асуудал нэгэнт тулаад ирсэн хойно бултахын оронд шийдэх гарц хайх нь зөв сонголт. Тэрийг л шийдэж чадахгүй бол ЮУ ч өөрчлөгдөхгүй #ӨөдрөгӨнцөг 
            ***
Асуудал байвал өнөө шөнө мартаад хонож болно. Үлдсэн байвал өглөөний цайтайгаа хамт зооглочхоод Маргаашийг цоо шинээр бүтээгээрэй. #ӨөдрөгӨнцөг 
                ***
Энэ амьдралд Уйлах шалтгаан хэдийчинээ олон гардаг ч гэлээ Инээмсэглэх боломж төдий чинээ илүү олдож л таарах шүү дээ #ӨөдрөгӨнцөг 
                ***
Өмнөө бгаа нэг хаалгыг хаагдчихлаа гэж битгий шанал, дараагийн хаалга нээгдэхэд одоо бэлэн бгаа, болохгүй бол Цонхоор үсэрчих #ӨөдрөгӨнцөг 
                ***
Дандаа ялах ёстой гэж битгий бачимд, хааяа ялагдах нь илүү дээр бдг. Ялагдлын дараах Сэргэлт юунаас ч илүү хүчирхэг шүү. #ӨөдрөгӨнцөг  
                ***
Хорвоод бужигнах 7 тэрбум хүний дотроос бид бие биенээ олж хараад, таньж нөхөрлөнө гэдэг чинь жинхэнэ ГАЙХАМШИГ шүү дээ.. Сайхан НАЙЗУУД 
                ***
Хорвоод бужигнах 7 тэрбум хүний дотроос бие биенээ олж таниад, ХАЙРЛАНА гэдэг чинь жинхэнэ ТӨГС ГАЙХАМШИГ шүү дээ.. Сайхан ХАЙРЫН ТӨЛӨӨ 
                ***
Бүх амьдрал хайраас эхтэй ... Бид ч бас Хайраас төрж бүрэлдсэн, Хайрын уяанд аргамжаатай байсаар насыг элээх тавилантай. 
                ***
Хүн эхлээд өөрийгөө хайрлаж чаддаг байж л бусдыг хайрлах ухаан суудаг гэдэг үнэн шүү 
                ***
Айдас түгшүүрийг үгүй хийж, Гэм нүглийг цайруулан, Шаналал гунигийг зөөллөөд, Зовлонг дундалж мартуулдаг Ганцхан зүйл бол ХАЙР л байдаг 
                ***
Эмэгтэйчүүдийн зүрх эрэгтэйчүүдийнхээс хурдан цохилдог гэнээ ... Юундаа тэгтлээ яарч хурдалдаг юм бол доо 
                ***
Эр хүний нөмөр нөөлгийг юутай ч зүйрлэшгүй ... Энэ үгийг сонсоогүй ч мэдэрсэн л бол Нөхөр нь эхнэрээ бүүүр ихээр хайрлах учиртай гэж боддог. 
                ***
Хүмүүс танихгүй, мэдэхгүй, чадахгүй зүйлсээсээ хамгийн ихээр цэрвэдэг хэрнээ болохгүй, бүтэхгүй гэсэн зүйл рүү улам илүү тэмүүлдэг. 
                ***
Өвөл - Уй гашуу, шаналлыг мартуулж тунгалагшуулах улирал билээ. Тиймээс ЗОВЛОН ЦАГААН ӨНГӨТЭЙ аж. 
                ***
Намар - Дотоод сэтгэлийн улирал гэсэн. Тиймээс ГУНИГ ШАРГАЛ ӨНГӨТЭЙ аж. 
                ***
Зун - Дэлгэр амгалан налайсан, амралтын улирал. Тиймээс ЖАРГАЛ НОГООН ӨНГӨТЭЙ аж. 
                ***
Хавар - Ирж яваа цаг, гэгээн бүхний билэгдэл болсон улирал. Тиймээс ХАЙР ЦЭНХЭР ӨНГӨТЭЙ аж. /Заримдаа ЯГААН, .../ 
                ***
Бүх зүйлсийг хүн заавал ойлгодог, мэддэг байх албагүй. Харин мэдэхгүй, ойлгохгүй зүйлсээ хүлээж авах, хүлээн зөвшөөрөх Сэтгэл Зүйгээ л бэлтгэх 
                ***
Үнэний нөмрөгийг нэг л өдөр хуу татаад шидчхээр ард нь шав шалдан худал хаачхаа мэдэхгүй ичингүйрч үлддэг юм гэнэ лээ шд 
              ***
Юуг ч хүсэхгүй үл тоож, хаашаа ч явахгүй үлдэж, хэнээс ч хамааралгүй амьдарч, хэн нэгэн биш байх гэдэг том аз жаргал байж ч мэдэх юм шүү 
                ***
Хүмүүс яагаад худлаа ярьж, худлаа дүр эсгэж, худлаа амлаж, худлаа хайрлаж ... ер нь худлаа амьдардаг юм бол оо??? 
                ***
Заримдаа өөрөө ч танимгүй араншинг дэглэж, гайхаад баршгүй үйл хийсэндээ гэмших тохиолдол надад байсаан ... Сэтгэлийн орон зай хязгааргүй ээ 
                ***
Цэнгэж жаргаж туулахад энэ амьдрал дэндүү богинохон ч гуньж шаналж явбал элээж барахгүй л урт зам шүү дээ 
                ***
Зовлонгийн өмнө нүүр тулж, хүчин мөхөсдөхөд бурхан болон бусад ид шидийн тухай хүн өөрийн эрхгүй бодохоос аргагүй л болдог юм билээ. 
                ***
Амьдрал зүгээр л нэг хэвийн урсаад, амьд яваагаас цаашгүй мөлүүхэн байснаас алдаа онооны дэнсэн дээр асч унтарч явах илүү гоё юм шиг ээ 
                ***
Өнөөдөр надад сэтгэлийг минь хөдөлгөн догдлуулах хүсэл тэмүүлэл байхгүй бол маргаашийн тухай гэгээн бодол яаж үлдэх юм 
                ***
Өнөөдөр надад байгаа бүхэн өчигдөр огт боломжгүй гэж үзсэн зүйлс ч байж болох. Ололт амжилт, Алдаа эндэл .. аль аль нь -Миний л Амьдрал 
                ***
Амьдралд бүх юм хүний бодсон, хүссэнээр биелж байдаг бол уг нь амар л даа. Гэхдээ л тийм амжилт, үр дүн ямар ч амтгүй байх юм бол уу?? 
                ***
Амжилт хаалгыг чинь хааяа, сулхан тогшдог гэнэ. Харин та түүнийг бүү хүлээ. Амжилт хаалгаа онгойлгох хүртэл хүчтэй, цоглог нүдэж балбаад ОР! 
                ***
Хааяа гэм буруугаа мэдэрч сэм нуугдчхаад л, заримдаа өөрийгөө тоож, бусдаас уйдахаараа нисчхээд л .. яадын, гоё шд 
                ***
Гоморхол, Шаналал, Харуусал ... нулимсаар нэрж уужрах. 
                ***
Үг хүчтэй, Үг эрчимтэй, Үг ид шидтэй, Үг үйлдэлд хөтөлдөг, Үг бүгдийг бүтээдэг... Тэгээд үг зүрхнээс гарч, зүрхэнд шингэдэг. Үг ТЭНД үлддэг. 
                ***
Би юу ч хэлэхгүй, ЧИВ ЧИМЭЭГҮЙ байгаа нь бүх юм АМАР АМГАЛАН гэх утга биш юм шд ... Харин намайг сонсоход чи БЭЛЭН БИШ байгаа болохоор л тэр. 
                ***
Төгс хүн гэж хаана ч байхгүй. Хэний ч амьдрал Төгс биш ... Хүн бүрт ямар нэг асуудал заавал байдаг, харин зарим хүмүүс ТӨГС шийдлийг олж чаддаг. 
                ***
Харахад өнгө гоёмсог, үнэр ялдам Сарнай дүүрэн өргөстэй байдаг. Амьдрал ч бас яг л тийм ... чухам үнэн л ЭНЭ шүү дээ гэж 
                ***
Итгэл Бүхэл, Сэтгэл Бүлээн, Зүтгэл Бүрэн байхад Эх орон минь Бүтэн үлдэх болноо 
               ***
Цэв цэнхэр зэрэглээ ... Яв ягаан зүүд ... Хөв хөх цуурай ... тэр чигээрээ л хоосон орчлонд төөрөөд ... тэгэхэд чи хаана байсан билээээ 
                ***
Эргэлзэж, эргэлзээгээ шалгаж явсаар байгаад ҮНЭН гэдэгт нь яг итгээд эргээд харахад тэр аль хэдийн явчихсан байсан .. :-(( 
                *** 
Болдог бол ... Чаддаг бол ... Мэддэг бол ... нээрээ, юу хийх, яах гэсэн билээ 
            ***
Хэмжээлшгүй их тийм АМТТАЙ АЗ ЖАРГАЛ.ын зүгт шунаж үзсэн, АЙМААР ГОЁЁЁЁЁЁЁ юм билэээ .... тэгээд дараа нь айсаааан 
               *** 
Хувь хүн бүр дахин давтагдашгүй, цорын ганц бөгөөд байгаль эхийн онцгой содон бэлэг болж энэ орчлонд ирсэн юм шүү... Өөрөөрөө бахархаарай
                ***
Бусдын мэдэлд байгаа зүйлийг өөрийнх болгон эдлэх боломж бага. Хүний гарт байх юмсаас илүү өөрийн толгойд байгаа зүйлсдээ найдах хэрэгтэй. 
               ***
Хэн нэгнийг өөрийнхөө хүсэлд нийцүүлэн өөрчлөх боломж хэнд ч байхгүй. Харин түүнийг өөрчлөх гэж хичээсээр ЧИ ӨӨРӨӨ түрүүлээд өөрчлөгдсөн байдаг 
               ***
Алдсан гээсэн, унасан бүдэрснээ дахин дахин бодож харамсах суух хэрэггүй. Учир нь Амьдрал бол арагшаа ухрахгүйгээр Урагшаа тэмүүлэх зам юм 
               ***
Ямар нэг зүйл бидний амьдралаас ор мөргүй алга болох хүртэл түүний үнэ цэнийг бүрэн мэдрэхгүй, үл тоон анзаараагүй үлдээсэн үе цөөн биш шүү 
               ***
Хэлсэн үгийг чинь ойлгохгүй байгаа тэр хүн урсах нулимсыг чинь бүүр ч ойлгохгүй ... хэзээ ч, юуг ч найдан хүлээх хэрэггүй 
               ***
Сэтгэл яг л Ус мэт. Ус урсах хэрээр улам тунгалагшдагийн адил сэвтээн торох бүхнийг мартаж уучлахын цагт Сэтгэл уужран цэлмэх билээ. 
               ***
Сэтгэлээ уудлаад гуниг шаналал, хөөр баяраа хуваалцах анд нөхөдгүй ХҮН зүгээр л зүрхээ урж тасчин үрж бардаг гэнэ лээ ... Найзуудаа санаарай 
               ***
Бидэнд зориулан хэчнээн гайхамшигтай гантиг хөшөө босгосныг мэдэх үү -Цаг, Өдөр, Сар, Жилүүд. Харин ЗҮҮД, ДАРС 2 бол түүний зуурмаг юм гэнээ 
               *** 
Амьдралд тохиох амжилт бүрийнхээ төгсгөлд тэнд хүрэх замд их, бага ямар блаа ч танд тус хүргэсэн бүх хүнд талархах хэрэгтэй юм шүү 
                ***   
Эрчүүд Ангарагаас, харин бүсгүйчүүд Сугараас ирсэн гэдэг ч ..дэлхий дээр таарсан юм чинь зохицох л хэрэгтэй болох нь дэ
Олон хүний үг, үзэл бодол, санаа сэдэл дундаас Өөрийн сэтгэлд ойр, хүсэлд нийцэх бүхнийг олж харах, мэдрэх гоё, таатай #ЭндҮлдээхШалтгаан
Жиргээнд янз бүрийн нас, хүйс, ажил мэргэжил, үндэс угсаатай хичнээн олон хүн орж гардаг билээ .. тэр хэрээр сонин, содон #ЭндҮлдээхШалтгаан

3 comments:

Narnii khuu said...

Бусдаас өөр, өөрийн араншинтай сайн жиргээч шүү. Жиргэ жиргэ бас дахин жиргэ.

НЭМЭХ ХАСАХ said...

Нарны хүү - Намайг уншдагт чинь, урам өгдөгт чинь, бас уулзсан юм шиг хуучилж чаддагт чинь зөндөө талархаж байгаа шүү :-))

Narnii khuu said...

Баярлалаа, би ч мөн адил талархлалаа :р