Friday, September 15, 2017

Намар эртийн гуниг

Навчсаа гөвчихсөн нүцгэн моддын гунигийг аргадаад

Намрын буурал салхин үлгэр шивнэдгийг чи мэдэх үү

Нялх нахиа зүүдлэн сэрэх хаврын зэрэглээг хүлээгээд

Нам гүмхэн цасан дор амгалан нойрсог гэж бүүвэйлдэг юм билээ

Бороо үгүйлсэн нялх ногооны шаналанг хуваалцаад

Борог цагаан өвс үндсээ суллан үймэрдгийг чи мэдэх үү

Босго нь өндөр замилангийн үүр цайх сэрмээ дундуур

Болох, болохгүйн заагийг давуулан газартаа шингэж үлддэг юм билээ

No comments: