Saturday, December 17, 2011

Зүүдлээд л ...



Хугасхан амсаж эдэлсэн харамхан жаргал байлаа
Хуурамчхан тавиланд бүдэрсэн ижий заяа байлаа
Энгэр норгон ивэлгэсэн охин үр минь байлаа
Эргэх орчлонд төөрсөн золгүй учрал байлаа
Хясал, хүсэл ээлжлэх гэрэл сүүдрийн хорвоод
Хагацал учралын заагт ижий байж жаргасаан
Хатуугаас хатуу зовлон аадар болж асгарахад
Хайрын наран үр минь ганцаараа үүрээд явчихсан
Хонгор нялхын дүр нь зүүд дамнан бүртэлзэх
Хонхтой бойтогны чимээ зүрхэн чанад сонсогдох
Сэвлэгний нь энхэр үнэрийг мартаж яасан ч чадаагүй
Сэтгэл дүүрэн гуниг хэзээ ч дуусч дундраагүй
Хол ойрын дурсамж бодлоос алгуурхан арчигдахад
Хоног сарын эргэлтэд хуучирч элэгдэхгүй харуусал минь

Захгүй амьдралыг хөндлөн туучих үй олон зам байлаа ч
Завсар гаргаж багтаагүй аз муутай тавилан байж
Зоргоороо орхиод буцдаггүй зөрүүдхэн жимийг дагаад
Заяа төөрөгтэй эвлэрч нулимсаа нууж тайтгарахаас даа
2009.04.02 

No comments: