Хавар цаг болж би чам руу удахгүй очно
Хайр гэрэлтэх үдшээр бороо болж асгарна
Хөх яргуйн дэлбээнд гунигаа нууж үлдээчхээд
Хөнгөхөн инээд цалгиан чиний бодлыг үймүүлнэ
Эрвээхий төөрсөн зунаар би чамайг олно
Энгүй мөрөөдлийн тэнгист салхин адил зугаална
Зүггүй хонгор зэрэглээнд нулимсаа шингээж орхичхоод
Зүйдэл дутуу орчлонд чиний сэтгэлийг хөглөнө
Тэнэгэр амгалан намраар би чамтай учирна
Тэргэл сартай төгөлд навчсын шивнээг чагнана
Хөглөгөр цагаан мананд уйтгараа мартан гээчхээд
Хөврөх тавиланг аргадаж чиний тэвэрт эрхэлнэ
Хаш мөнгө өвлөөр би чамайг хайрлана
Хаялан будрах цас шиг гэгээн түүх хуучилна
Хацар эсгэм жаварт хүслээ суллаж дайчхаад
Харанхуйг гэрлээр үргээж, чиний сэтгэлээс алдуурна
2010.10.20

No comments:
Post a Comment