Жиргээнд амьдралын олон өнгө, алдаа, оноо, учрал тохиол бүгд тусгалаа олдог: мэдээлэл, мэдлэг, ухаарал, цэцэрхэл, мэдэмхийрэл, мэтгэлцээн...
Бас энд үзэл бодол, албан хэрэг, дэмий чалчаа, зугаа цэнгэл, хов жив, хор найруулга, уянга, утгын халил ... бүр хайр, хардалт ч байж л бгаа
***
Цаг хугацаа өнгөрөхөд бүх зүйлс өөрчлөгддөг гэх боловч Яг үнэндээ бид өөрсдөө л өөрчлөгдөж үлдсэн байх нь түгээмэл зүй тогтол гэнэ шүү
***
Байгалийн жамыг зөрчихөөр л хүний ёс, мөн чанар гэдэг юм заавал тэр доор хаягдах юм даа
***
Энгэрт ивлэн саамшсан хөхөө үлгэн тэмтчих Үрээ өмөлзөхийг харах шиг тийм жаргалыг энэ орчлонд юутай ч зүйрлэшгүй
***
Өдөр = Шөнө .. Өгөө = Аваа .. Алдаа = Оноо .. Инээд = Нулимс .. Баяр = Гуниг .. Хүсэл = Хясал .. Учрал = Хагацал .. Эн тэнцүүхэн л ОРЧЛОН до
***
Бүх юм хоорондоо тэнцүү мэт. Харин БИ ..... юутай тэнцдэг юм бол ооо ???
***
Олж харж л чадвал, ердөө олж харахыг хүсвэл энэ Орчлонд өнгө төгс гоо цэцэгс хаа сайгүй л дэлгэрч байдаг юм шүү дээ.
***
Чулуу мэт сэтгэлтэй, Төмөр мэт ажилладаг, Программ мэт тархитай болчихвол ... Хүн биш РОБОТ гэж нэрлэх нь зөв болох ч юм уу
***
Чанга хашгирсан элдэв үг цуурайтсаар оргүй хоосон тийш замхардаг. Харин зөөлхөн шивнээд хэлсэн үнэн үг зүрхний чинадаас агшин бүрт сонсогддог.
***
Энэ хорвоогийн хамгийн яруухан, аялгуу тансаг хөг эгшиг нь бүсгүй хүн юм гэнэ лээ. Харин Эр хүн та хамгийн чадварлаг Хөгжимчин нь байгаарай.
***
Юу ч байсан Оргүй хоосноос л дээр гэж нэг үе боддог байлаа. Харин одоо Юу ч үгүй байх нь заримдаа илүү болохыг ойлгож, хүлээн зөвшөөрсөн шүү
***
Аян зам, ер нь алив зүйлс, Амьдрал бүхэлдээ эцэс төгсгөлтэй байдаг нь сайхан хэрэг. Гэхдээ хамгийн гол нь энд Амьдарч байгаа нь л Чухал шүү дээ.
***
Амьдралын харгуйд хаа нэгтээ саад болж тохиосон том, жижиг "чулуу"-г өшиглөн зайлуулахад Миний хөл биш ЗҮРХ минь асар ихээр өвддөг шүү.
***
Зуун жил амьдрах биш дээ, хүмүүс ээ ... Нэг нэгэндээ найрсаг байх юм сан даа. Зарим нь дэндүү хүйтэн, хэтэрхий хатуу юм аа :-(((
***
Өчигдөр үхсэн ... Маргааш төрөөгүй байна ... Тиймээс Өнөөдөр бол бидний амьдарч байгаа цор ганц Өдөр юм шүү дээ
***
Үг худал байж болно, итгэх хэрэггүй. Үзэл санаа ч өөрчлөгдөж болно, битгий итгэ. Гагцхүү үйл хөдлөл ҮНЭН тул түүнд л ИТГЭЭРЭЙ.
***
Зөрчил огт үүсэхгүй бол мөхөл ойрхон байж ч мэдэх. Амьдралын амтанд чихэр, давс хоёулаа л хэрэгтэй дээ
***
Гоё хоол хийчхээд, түүнийг амтархан идэхийг нь харах ч Сайхан мэдрэмж шүү ... Хоолыг ямар ч хүн бусдад л зориулж хийдэг юм билээ
***
Дэлхийгээр дүүрэн оргодлууд бдг ч дээшээ буцахыг хэн нь ч яардаггүй л гэдэг дээ ... Амьдрал гайхалтай, Амьдрах сайхаан гэж ...
***
Хүмүүсийн сэтгэл дотроо бүтээсэн орчлон Бодит ертөнцийн амьдралтай бараг л нийцдэггүй бололтой дог шүү. Яагаад юм бол оо ...
***
Хөдөөгийн буйдхан тосгонд амьдардаг хүмүүсээс илүү том суурин, хотод оршин суугчид ганцаардалд илүү их өртдөг гэсэн судалгаа байдаг.
***
Ганцаардал хэдийгээр тун таагүй мэдрэмж боловч Хүнд өөрийгөө таних, Бусдыг шинээр олж харах, Орчноо дахин ухаарах боломж олгодог сайн талтай
***
Алдаа хийснээ зүгээр л туршлага нэмэх үйлдэл гэж хармаар байдаг ч Сайхан боломж ашиглаж чадсангүй гэх харамсал заримдаа шаналгадаг
***
Хичээж л явна даа ... гэхдээ санаснаар бүтэхгүй, хүслээр болохгүй түмэн хяслан энэ амьдралд зөндөө олон юм билээ
***
Ер нь юмыг дуусгах, сүйтгэх ихэнхдээ л амархан талдаа байдаг сан даа, харин энэ нэг юм .... яавал дуусаад өгөхийм бол оо гэж ... :-(((
***
Санаснаар бүтдэггүй л тавилан ч гэсэн сөхөрч бүдчээд ч хамаагүй Сөрөөд хэсэг явж үзмээр адгуу хүсэл хааяа төрдөг өө.
***
Хүмүүс сайн сайхан зүйлсийг бүтээх гж насан туршдаа, хамаг чадлаараа хичээн зүтгэдэг байхад элдэв муу зүйлс хар аяндаа л зам дээр хөндөлсөж байдаг
***
Итгэл бол яг шил шиг, цаас шиг ... Санаадгүй унагаад хагалчихвал, үнгээд үрчийлгэчихвэл хожим яаж хичээгээд ч Анхных шигээ болгох боломжгүй
***
Эргээд харахад бусдын төлөө бас ч гэж өөрийгөө гамгүй л үрсэн санагддаг шүү.
***
"Энэ чинь л амьдрал юм шүү дээ" гэж заримдаа чанга хашгирмаар ч юм шиг ... эсвэл юу ч дуугарахгүй байсан нь зөв юм бол ууу
***
Яаж ийгээд өөрийгөө өөрөө л өөд нь татахгүй бол өөр хэн түүнийг чадах билээ дээ. Өөдрөг бүхнийг бусдад түгээх сэн дээ. :-))
***
Цаг хугацааны эргэлтэд саарахгүй шалгарч үлдэхийн тулд өөртөө итгэж, бусдад найдаж ... олон зүйлийг тэвчиж ХҮЛЭЭДЭГ байх аа.
***
Хоосон мөрөөдөж намирахгүй ээ, хүслээ биелнэ гэж итгэж хүлээнэ. Бас тэгээд биелүүлэхийн төлөө хичээж, чадах бүгдээ хийнээ. :-))
***
Хүлээлт, Итгэл гэсэн хоёрхон үгний дотор л Хүний амьдрал бүтнээрээ багтдаг юм биш үүү
***
Монгол vs Казак баяр: Монголчууд -Ширээ дүүрэн хоол өрчхөөд идэхгүй баярладаг. Казакууд -Газраар дүүрэн Хоол дэлгэчхээд идэж баярладаг. :-))
***
Мөчиртөө зүүгдэн хорогдсоор хаврыг хүлээж үлдсэн энэ навчны сүүлчийн хүсэлд ЮУ нуугдаж байгаа бол оо
***
Гуниглах нь маргаашийн зовлонг багасгахгүй хэрнээ Харин ч өнөөдрийн хамаг эрч хүч, тамир тэнхээг барчихдаг.
***
Эмэгтэй хүн байх ХЭЦҮҮ - Эр хүн шиг бодож, Хатагтай мэт хийж, Залуу бүсгүй шиг харагдаж, Илжиг мэт ажиллах...
***
Алдаа хийчихлээ гэж сандарч, гэмшин шаналах хэрэггүй ээ. Харин энэ миний амьдралын дараагийн цоо шинэ Амжилтын эхний Алхам гэж тооцоорой.
***
Туршиж үзээд алдах нь Юу ч туршиж үзэлгүйгээр амьдралын нэг өдрийг үдэхээс хавьгүй дээр ... Амжилт илүү ойрхон байгаа шүү !!!
***
Хүмүүс жаахан амжилтдаа бардамнахын оронд Өөрийнхөө алдааг үнэлэн, түүнээс суралцаж чаддаг байвал Мөрөөдлөө биелүүлэх илүү Амархан.
***
Эр хүн нэгэнт явахаар шийдсэн бол аль болох хурдан явуулсан нь дээр, түүнийг зогсоох зүйл чиний нулимс гэдэг нь шааал худлаа
***
Амьдралд "Хэрвээ?" гэдэг асуулт их олон таардаг. Эргэлзээ дүүрэн өдрүүд ... тэглээ ч өөрөө шийдээд хийсэн СОНГОЛТ бүхэн хамгийн зөв нь юм шд
***
Бас зөндөө олон "Яагаад?" бий. Халгамаар, Хаа хамаагүй ч юм шиг ... Хариултыг нь бусдаас биш өөрөөсөө олж авбал илүү амар баймаар санагдах
***
Хүн хүнийхээ дэмэнд, Загас усныхаа хүчинд гэлцэх ... Дэмжихээ байг гэхэд нэг нэгэндээ түвэг болохгүй байдаг болоосой
***
Зоригтой эрэлхэг, Бяртай хүчтэй гэхээс илүү Ухаалаг уужуу, Хэлсэндээ хүрдэг, Хүн чанар, Жудагтай байхад л Эр хүн шиг Эр ХҮН дээ гэж үнэлдэг.
***
Эр хүний нөмөр нөөлгөөр Бүсгүй хүн дандаа дутаж явдаг юм шд. Сэтгэлээ дэлгэн эрхэлсэн Бүсгүйн зүрхийг дандаа гийгүүлж, Хайрлаж яваарай
***
Ирэхэд чинь би инээмсэглэж, сэтгэлээ дэлгэж угтсан, харин явахад чинь дув дуугүй л үдсэн. Гэхдээ ...
***
ХАЙРТАЙ гэдэг чинь Хамааралтай, Хамтдаа гэсэн утгатай байх. Хаа нэг сэмхэн Хардалт ч бас байх л биз.. Харин таг чиг байгаа бол .. Бүх юм дууссан гэсэн үг
***
Жаргалаа багтааж ядан баясаж суухад бараа сураг ч гаргаагүй хэрнээ Зүдэрч гуних үед сэтгэлээ хуваалцах сайхан нөхөд олон байгаасай.
***
Орчлон түмэн өнгө, буман өнцөгтэй. Энд байх бүх өнгө ТӨГС, бүгдээрээ ГОЁ, олж харж л чадвал .. Нэг нь ч илүү биш .. Энэ Миний л Бодол
Гэгээн Хүсэлдээ, Сааршгүй Итгэлээ дайгаад, Сэтгэл цэлмэтэл жиргэхийг хичээх болноо
Та бүхний надад өгсөн урам, талархлын сайхан үгэнд Сэтгэл минь сэвхийтэл хөнгөрөөд, цэлмэг тэнгэр мэт цэлийж байна, БАЯРЛАЛАА

1 comment:
Tanii ehnii jirgeetei sanal neg bnaa. Oorchlogddoggui gants zuil bol oorchlolt gedeg. Humuus busdiig oorchlogdsongui gej helj bdag ch bi lav oorchloltond unen goloosoo itgedeg. Busad jirgeenuud ch gesen goy uram hairlasan, uhaaral hairlasan ugs bna. Jirgeen deer bainga online bhaa bolison bolohoor olj unshaagui ugnuud bna.
Post a Comment