Бидний амьдрал тэртээ нэгэн өдөр эхэлсэн шигээ өөр нэгэн өдөр дуусах жамтай.
Амьдрал хэмээх урт харгуйг туулах замд өөрийнхөө бүтээн туулах түүхийн шаргал хуудсуудыг бичиж эхлүүлсэн тэр гэрэлт мөчөөс цаг тоолол явж эхэлсэн. Түм буман учрал тохиол ээлжилж, наран саран мандан жаргахуй дор өнгө бүрдэл алагласан, өгсүүр уруу холилдсон намтар дурсамжаа тэрлэсээр өдийг хүрлээ.
Өдөр өдрийн эргэлтэд амжилт уналт, алдаа оноо бүрэлдэн, эерэг сөрөг, гэрэл сүүдэр сүлэлдэж байдаг хүний орчлон Юутай гайхалтай. Сэтгэлийн дайдад тунарах харуусал болоод гомдол гуниг, шаналлыг зөвхөн Цаг хугацаа л бүтэн анагаан эмчилдэг төдийгүй аливаа хүний зам мөрийг тойрон эргэлдэх мянга мянган худлын дотроос ялган шүүсээр чухам цор үнэнийг тодруулах хамгийн сайн шүүгч нь ганцхан Цаг хугацаа л байдаг юмсанж.
Цаг хугацааны шүүлтүүрт муу муухай бүхэн замхран бүдгэрч, сайн сайхан бүхэн товойн ялгарах учиртай гэнэм. Буруу үйлийн төлөөсийг барагдуулах боломжийг олгосон цаг хугацаа нь эргээд хүмүүний сэтгэлд өршөөл нигүүслийн үрийг бүрэлдүүлэх эх ундарга болдог ажээ.
Элээж үдсэн цаг хугацаа буцаад эргэхгүй нь гачлантай ч гэлээ дэмий харуусал, шаналалд умбах нь илүүдэхээс өөр шидгүй. Өнөөдөр харин өнгөрсөн цагийн дурсамж хөглүүлэн уярахын сацуу угтан тосох ирээдүйн тухай төсөөллийг сэтгэлдээ амилуулан сатаарч, цаашдын явдал мөрөө залруулахыг хичээх нь хүний л аяг араншин билээ.
Ингээд Өчигдөр, Өнөөдөр, Маргаашийн тухай Жиргэх зуур ...
(49140 дотроос)
Өчигдрийг буцаах аргагүй болсон, тэр аль хэдийн үхчихэж.
Маргааш хараахан ирээгүй байна, битгий санаа зов.
Харин Өнөөдөр яг дэргэд чинь байгаа тул бүхнийг яг одоо хий
Өчигдөр - Хүчингүй болсон Хоосон чек
Маргааш - Хүслийн жагсаалттай Амлалтын хуудас
Харин Өнөөдөр - Бэлэн МӨНГӨ ... ЗӨВ ҮРЭЭРЭЙ, АМЖИЛТ ^^
Мянга мянган Өчигдөр ард үлдсэн
Түм буман Маргааш хүлээж байгаа
Харин ӨНӨӨДӨР ГАНЦХАН олдох ... Амар амгалан дүүрэх болтугай.
Өнөөдөр бол Өчигдөр чиний яаран хүлээж, төлөвлөн зүтгэж байсан Маргааш чинь ... Амжилт бүтээл ундрах болтугай.
Өчигдөр нартаас буцсан хэн нэгний залбирч хүсч байсан Маргаашийг бид Өнөөдөр гэж нэрлэдэг ... Үрэн таран хийх эрх ҮГҮЙ.
Өчигдрийн учралыг хэвээр хадгалан үлдээж, Маргааш гэгээн дурсамж үлдээхийн тулд Өнөөдрийг хайрлах учиртай ... Аз жаргал гэрэлтэх болтугай.
Өчигдрийн тухай бодоход Гуниг ч бий, Баяр ч бий
Маргаашийн тухай төсөөлөхөд Түгшүүр ч бий, Мөрөөдөл ч бий
Харин Өнөөдөр ИТГЭЛ ХҮСЭЛ дүүрэн бг
Өчигдөрт үлдээсэн Дурсамж бүхэн Гэгээн байг
Өнөөдөр бүтээх Үйлс бүхэн Төгөлдөр байг
Маргааш гүйцээх Хүсэл бүхэн Амгалан байг ... Ай сайхааан
Үргэлжлэл бий ...

No comments:
Post a Comment