Saturday, January 2, 2016

Дурлахгүй ээ ... :-)

Энэ хорвоод хүн тєрєлхтєн үүсч бий болохоос ємнє хүний сайн, муу зан чанарууд юу хийхээ мэдэхгүй, дэмий сэлгүүцэж тоглодог байлаа.
Нэгэн єдєр хэн нэг нь нуугдаж тоглох санал гаргасанд бүгдээрээ зєвшєєрчээ. Тэгээд СОЛИOТ модонд нүүрээ наан тоолж эхлэв. Хамгийн түрүүнд САНДРАЛ хаашаа хамаагүй яаран гүйв. БАЯРЛАХ СЭТГЭЛ цэцэгт хүрээлэн дундуур дэгдэн гүйхэд УЙТГАР ГУНИГ амьдралын хатуу хєтүүг бодон уйлсаар суув. Харин АТААРХАЛ энэ үед СЭТГЭЛИЙН ХЄЄРЄЛЄЄС зууралдсаар єндєр хадны оройд гарчихлаа. ГЭНЭН зан модны ард ороход ЗОРИГ хамгийн єндєр модонд авирч, ХАЙР тэнгисийн мандалд, ШУДАРГА кактусын талбайд нуугджээ. Гэтэл ХУДАЛ ХУУРМАГ чулууны ард нуугдъя гэснээ нэгэн уулын цаана нуугдав.

СOЛИOТ 86-87-88-89 ... үргэлжлүүлэн тоолсоор байх үед ДУРЛАЛ ганцаархнаа нуугдаж амжаагүй үлдчихсэн байв. 91-92-93... ДУРЛАЛ сандран гүйсээр сарнай цэцгийн талбайд нуугдлаа... 98-99-100

СОЛИOТ тоолж дуусаад эргэж харангуут хамгийн түрүүнд ХЭРЭГ ДУРЛАМТГАЙГ олов. Тэр хамгийн түрүүнд хэнийг олох бол оо гэж толгойгоо шоволзуулан өндөлзсөөр байгаад баригдчихаж. Дараа нь модны дор унтаж хоцорсон ЗАЛХУУ занг олов. Ингээд ШУДАРГЫГ кактусын талбайгаас, ойрхон модны араас ГЭНЭН занг олжээ. Харин ЭРГЭЛЗЭЭГ хашаан дээрээс олов. Тэр хашааны аль талд нь нуугдах вэ гэж бодсоор зогсож байв. Тэгээд ДУРЛАЛААС бусад бүгдийг нь ээлж дараалан олов.
Эцэст нь СОЛИОТ бүх газрыг хаа сайгүй нэгжсэн боловч ДУРЛАЛЫГ олж чадсангүй. Тэгээд галзууртлаа уурлаж эхлэхэд түүний чихэнд МАТААЧ зан "ДУРЛАЛ сарнай цэцгийн талбайд нуугдсан" гэж сэмхэн шивнэжээ. СОЛИОТ ч тийшээ гүйн хүрлээ. Тэрээр ДУРЛАЛЫГ олж хармагц гартаа барьсан жадаа чиглүүлэн шидтэл нүдийг нь оночихов. Гэнэт буруу зүйл хийснээ ухаарсан СОЛИОТ "Би юу хийчих нь энэ вэ, одоо яанаа" гэж харамсан уйлахад ДУРЛАЛ "миний нүдийг нэгэнт буцааж єгч чадахгүй тул чи бүхий л амьдралын минь туршид хєтєч болж яваарай" гэжээ...
Тэр цагаас хойш ДУРЛАСАН ХҮН сохорсон мэт хэрнээ юу ч хийхээс буцахгүй СОЛИOТOЙ болсон гэнээ.


No comments: