Бал бурам, чихэр жимс шиг амттай болоод тансаг
Жамаараа эдлээгүй тавилангийн халгиж цалгисан цэнгэлтэй хамт
Жаргалд ташуурсан өдрүүдийн гэгээн намтар тэнд бий
Зүүн халаасанд минь зөндөө гуниг байгаа, би өгөхгүй ээ
Зүгээр л хэнтэй ч хуваамгүй нулимстай дарсыг өөрөө уулаа
Зүрхэндээ исгэж нэрэхдээ ганцаардаж гундсан уйтгартай хамт
Зөрүүдхэн шаналанг гэрчлэх гэмгүй дурсамж тэнд бий
***
Инээд гуниг сүлэлдсэн амьдралын шаргал тойрогт
Итгэл алдууран одвол сэтгэл цуцаад царцах биз
Ирж яваа цаг өнгөрсөн бүх өдрүүдээс чинь
Илүү сайхан байнаа гэж хэн чамд хэлсэн юм бэ
Өнгө нь тунамал орчлонд үлдэхийн төөрөг бүрэлдэхэд
Өөрийнхөө л хүслээр чимсэн хувь заяаг би тэрлэсэн
Өчигдрөөс өвлөж үлдээсэн оочин цоочин бодлыг
Өглөөн нарнаар үргээчхээд би өөр хүн болноо ... 
No comments:
Post a Comment