Saturday, September 1, 2012

Хүлээгээд л ..

Би чиний дэргэд дахиад удаан үлдмээр
Бээрсэн сэтгэлээ гэсгээж дулаацуулмаар
Эргэх цагийн зүүг зүүгдэж зогсоомоор
Эрвээхэйн нисэлт шиг аниргүйг хүсмээр

Энхрийлсэн үгэнд чинь тунирхаж итгэмээр
Энгэрт чинь тэврүүлж эрхэлж үнсүүлмээр
Хор, шунал, хүсэлдээ шатаж асгаруулмаар
Хорвоогийн хилэнцийг мартаж цэнгэмээр

Дахиад дурлахгүй ээ гэж аяархан шивнэмээр
Давахгүй гэсэн бүхнээ гүйцээж орхимоор
Нулимстай үнэнийг нуулгүй дэлгэмээр
Нуугдахын айдсыг орхин бүгдийг илчлээд дуусгамаар

No comments: