Wednesday, April 4, 2012

Ижий заяанд ...

Буй биед минь бүрэлдэж, төрөл сэлгэн заларсан ч
Бурхдын таалал оршоон тэнгэртээ буцаад явчихсан
Энгэр норгон ивэлгэж, ижий заяа эдлүүлсэн ч
Эгэл амьдралд сааталгүй гэрлийн зүгт нисчихсэн

Энхэр нялхын зүсээрээ зүүдийг минь мөнхөд гийгүүлдэг ч
Эргэх орчлонгийн зайд хоромхон үдэлсэн үр минь дээ
Амин хайраа дутаасан гэмээ наманчилж шимширдэг ч
Ахиад учрахгүй тавилангаа хэзээ ч өршөөж чаддаггүй ээ ...


19 жилийн өмнө  ЭЭЖ болсон юм сан ...
2012.04.02

No comments: