Нүдний чинь л өмнө гундаж хагдрахыг минь харсаар байж
Нүгэлд дүрсэн сэтгэлээ татаж аваагүй болохоор чинь
Нүүгээд холдохгүй тавилангаа сөрөхгүй гээд яах вэ
Нөмөр үгүйлсэн зүрхээ хайрлуулж хүлээмээр байнаа
Чамайг санахын зуурт л зүрхэн тушаа хөндүүрлэж
Чив чимээгүйн дундаас юуг ч юм бэ хайж зүдрэхэд
Надаас харамласан жаргалын зүгт шунахгүй гээд яах вэ
Намрын тэргэл саран дор хүслээ суллаж асгамаар байнаа
Сэтгэлээ сэмрүүлж элээсэн бүтэн орчил амьдрал дунд
Сиймхий орчлонгийн зайгаар төөрч учирсан болохоор
Сэрээд л мартмаар зүүдэндээ хүлээхгүй гээд яах вэ
Сэм гуньчихдаг бодлоо аргадуулж эрхэлмээр байнаа
Байгаль нуур, 2012.09.13 02.46

No comments:
Post a Comment