... Сэтгэлдээ би чамайгаа хүлээсэн
Сэрүүн сарнаар нойроо хулжаан хүлээсэн
Учрал зөөллөн би чамайгаа хүлээсэн
Урсан өнгөрөх хоногийг тоолон тоолон хүлээсэн ...
Жавхлан - ЗҮРХНИЙ ЭГШИГЛЭН
Хосоор ургасан сэмбэрүү яасан энхрий юм бэ
Хонгор сэтгэл минь ямар ихээр уярна вэ
Хатан зүрхний хайраа зүүдэндээ хайж явнаа
Хан хорвоо чи яасан уудам юм бэ
Нуурын шар ангир яасан амгалан юм бэ
Нууцхан сэтгэл минь ямар ихээр догдлоно вэ
Алдрай насны хайраа сэтгэлдээ тээж явна
Амьдрал минь чи яасан баялаг юм бэ
Сэтгэлдээ би чамайгаа хүлээсэнУрин хонгор салхин яасан дураараа юм бэ
Сэрүүн сарнаар нойроо хулжаан хүлээсэн
Учрал зөөллөн би чамайгаа хүлээсэн
Урсан өнгөрөх хоногийг тоолон тоолон хүлээсэн
Уяхан сэтгэл минь ямар ихээр хөдлөнө вэ
Нандин хайрын мөрөөдлөө бодолдоо зүүж явнаа
Нарт орчлон чи яасан гэгээн юм бэ
Сэтгэлдээ би чамайгаа хүлээсэн
Сэрүүн сарнаар нойроо хулжаан хүлээсэн
Учрал зөөллөн би чамайгаа хүлээсэн
Урсан өнгөрөх хоногийг тоолон тоолон хүлээсэн
Х Ү Л Э Э С Э Н . . .
No comments:
Post a Comment