Tuesday, October 1, 2013

ТЭМДЭГТ ДУНД




Саяхан жиргээ хэмээх жигтэй содон ертөнцийнхөө Нэгэн сайхан андын "хүсэлт"-ээр ТЭМДЭГТ шингээн, мөр холбож үзлээ. Сонин л юм ...


Төгсгөл ирэх мэт гэнэтхэн зог тусахдаа "."
Түр саатан өндийгөөд алс тийш хараа сунгалаа ","
Төгс хүслийн охь мэт эгэл амьдрал хөврөх "..."
Төгөлдөр гоо орчлон өнөөх л гайхалтай хэвээрээ "="
Өнгө сүлэлдэх дурсамж бүхэн тэнд л бий ":"
Өнгөрсөнд үлдээсэн тод зурлага энд дурайх шиг "-"
Өөрийнхөөрөө тамгалсан содон мөр минийх ээ "+"
Өө, ийм л чигээрээ бүгдийг багтаахын хүсэлд автъя юу "( )"

No comments: