Tuesday, October 22, 2013

ДУРТАЙ . . .

Наранд дуртай . . . Хэнийг ч үл ялган түгээх дулаан илч гэрлийн дор зөвхөн гэгээн сайхныг хүсэн тэмүүлдэг. Амьдарч жаргамаар ...

Саранд дуртай . . . Бүгээн цэнхэр туяан дор бүдэгхэн цайвалзах орчлон дээр бүлээн хүсэл түгээсээр буцаж яваагаа анзаардаг. Дурлаж догдолмоор ...

Оддод дуртай . . . Завсаргүй урсах цаг хугацааны төгсгөл тэнд л хүрч дуусах юм шиг гэнэн бодлоо түүчээлэн гэгэлздэг. Гэгээн хүслээ шивнэмээр ...

Салхинд дуртай . . . Тэр намуухан сэвэлзэж, үлгэр мэт хууч шивнэн аргаддаг. Нулимсаа эгшээмээр ...
Салхинд дуртай . . . Тэр бүгдийг хайр найргүй хийсгэж, хаа сайгүй тараагаад цацчихдаг. Сөрөөд алхмаар ...
Бороонд дуртай . . . Зөөлөн шиврэн буух түмэн дуслын дор бодол хөглөрүүлэн, сэм санааширдаг. Норж алхмаар ...
Бороонд дуртай . . . Аадар хувингаар цутгах мэт асгаран буухад, гуниг бүтэн үргээд урсчихдаг. Шалба нормоор ...
Шүүдэрт дуртай . . . Ганцхан өглөөний нарыг үзэх газарт бууж ирсэн тэнгэрийн оддын нулимс юм гэнэ лээ гэж өрөвдөн төсөөлдөг. Хөл нүцгэн гүймээр ...
Хяруунд дуртай . . . Буцах цагийн аясаар газар хөлөргөн царцсан сөл өвсний гуниг юм гэнэ лээ гэж шимширдэг. Дуу аялан суумаар ...
Цасанд дуртай . . . Тэр ертөнцийн нүглийг хучиж, Хавар, зун, намаржин Гэгэлзэж, дэрвэж, сэвэлзсэн Сэтгэлийг номхотгож зөөлрүүлдэг.
Цасанд дуртай . . . Газар дэлхийг цагаанаар бүтэн хулдаж хучаад хагд өвсний зовлон, хүмүүний нүгэл хилэнцийг нууж цайруулдаг. Сэм гунигламаар
Цасанд дуртай . . . Будран хаялах цасан ширхгийн тоогоор мөрөөдөл биелээсэй гэж сэм шившдэг. Дэвэрч догдолмоор ...

Дуртай ... Дуртай ... Дуусах болоогүй ээ, зөндөө урт үргэлжлүүлнээ :-))

No comments: