Алтан дэлхий тэнхлэгээ
эргэдгээрээ л эргэнэ
Арван гуравны сар
бүтэн болохыг яарна
Амьдрал тавилангийн хэлхээс
өнөөх л янзаараа урсана
Аажуухан хөврөх тэр урсгалд
хүн л элэгдэж хагдарна
Мөнх бусын орчлонд
түр саатаад буцахдаа
Мөрөө үлдээгээд явсан
аав танаараа бахарханаа
Мөргөж уйлаад ч хувирахгүй
хорвоогийн жамыг ухаараад
Мөрөөдөж явсан бүхнийг тань
гүйцээхийн төлөө шамдъя даа
2000.12.31 23.30
No comments:
Post a Comment