Эмэгтэй нь уучилж,
эр хүн аргадаж,
бүтэн болдог энэ амьдралд.
Уучлах & Аргадахын зааг дундуур . . .
бүтэн болдог энэ амьдралд.
Уучлах & Аргадахын зааг дундуур . . .
Орчлонгийн төгсгөл маргааш л юм шиг
чин сэтгэлээ дэлгэмээр
Орь залуу насыг тойрч өнгөрөөгүй ээ,
би ханатлаа дурласан
Үзүүргүй хүслийнхээ жолоог
барьж дийлэлгүй алдчихаад
Үнэн, худлын зааг дээрээс
зүрхээ чөлөөлөн буцсан
Хамгийн сүүлчийн удаа
чиний дуртай дууг дахиад сонсмоор
Хайрын мананд төөрөөгүй ээ,
бодлын хүлээс өөрөө алдуурсан
Хаа нэгтээ тохиох
саваагүй хөнгөхөн учралд тэмүүлээд
Хаврын бороо намуухан зүсрэхэд
торох юмгүй норж алхсан
Гэгээн зүүдний үргэлжлэл болж,
хорин насаар залуужмаар
Гэгэлгэн болзоонд яараагүй ээ,
сархад шиг дурлалд согтсон
Нарны сүүлчийн цацраг
толгодын оройд хоргодож саатахад
Намрын анхны цастай цуг
орчлонгийн явдлыг уучилж хүлээсэн
05.11.05

No comments:
Post a Comment