Зээрэн гүйдэлт салхинэнгэрийн цэцгэнд хоргодсонЗэвэргэн хүйтэн борооүес үесхэн норгосонЗэгэл саарал гунигсэтгэлд хургаж сэмэрсэнДавс хүртэл сулхан мэдрэгдээд,амталмааргүйДарс хүртэл амтгүй санагдаад,уумааргүйДуу хүртэл хөггүй сонсогдоод,чагнамааргүйДурлал хүртэл өнгөгүй бодогдоод,догдолмооргүй
******************
Сэлүүхэн талд ганц зээр цахилах,зэрэглээ мэтСэвэлзүүр салхинд хэнз ногоо жихүүцэх,хясал мэтСэтгэлийн гүнд жаахан гуниг хөврөх,нулимс мэтСэрүүн зүүдэнд хааяа чи ирэх,учрал мэтЗэрэглээт сэрмүүн талаарзээр мэт цахилмаарЗэвэргэн хүйтэн салхийг сөржхэсэг алхалмаарЗэрвэс гунигийг үргээж,төөрсөн тавиланг аргадмаарЗэлгээн цагаан хүслээр,насандаа мартамгүй дурламаар
Амьдрал бол цав цагаан цаас. Хүссэн өнгөөрөө, хүссэн зургаа чадах чинээгээрээ, өөрийнхөө дураар зурж болохоор.... Тавтай морил, Миний л орчлонд...
Tuesday, September 27, 2011
ГУНИГ
Subscribe to:
Post Comments (Atom)

No comments:
Post a Comment