Monday, October 31, 2011

ТАНИХГҮЙ ЖИМЭЭР


Үүлс болоод эрх дураараа 
                  тэртээд хөвж сарних сан
Үгүй эсвэл салхи болж
                  уйтгараа марттал хийсэх сэн
Үүрийн зүүдэнд учирсан
                  тэнгэрийн ханхүү чамтай
Үлгэр төгсөх шиг жаргалтай
                  ганцхан шөнийг өнгөрөөх сөн
Уулс болоод өнө мөнхөд
                  амгалан тайван налайх сан
Урсгал дөлгөөн мөрөн болж
                  олны цангааг тайлах сан
Угаас хиргүй сэтгэлийн
                  шаналал бүхнийг орхиод
Ухаан суусан амьдралд
                  ганцхан удаа дурлах сан

2003.03.16

No comments: