Thursday, October 13, 2011

НУЛИМСТАЙ БОРОО

Амьдрал гэдэг төөрдөг байшингийн
цонхоор харахад
Аз жаргалын мөнгөн бороо
гадаа шивэрч л байсан
Аар саархан бүхэн
сэтгэлд заримдаа тороход
Аяндаа мэлтрэх нулимсыг
дарс шиг хундагалж уумаар
Хэлхээ таслахгүй урсах
нулимсыг минь чи арчаач
Хэрэг болохгүй үгсээр
худлаа ч гэсэн аргадаач
Хэзээ ч . . . гэж надад
битгий хоосон амла
Хэн ч байсан уучламгүй,
тийм гуниг салдаггүй ээ

2005.07.13
*************************************************************

Сэтгэлээ нортол уйлсан ч
нулимс унагалгүй үлдсэн
Сэмхэн догдолж баяссан ч
хэнийг ч дуудалгүй орхисон
Нарны сүүлчийн цацраг
уулсыг даван алслахад
Намайг аргадаж гийх
сарны аялгууг хүлээсэн
Хав харанхуй гудамжаар
гав ганцаараа алхлаа ч
Хажуудаа дагуулж түших
хэн нэгнийг үгүйлсэнгүй ээ
Хаа нэгтээ тохиох
санаандгүй хөнгөн учралаас
Хайлган сэтгэл минь залхаж,
царцаж орхисон юм биш байгаа

2005.12.05

No comments: