Monday, October 31, 2011

ХЭРЭЭ




Хэрээ гуаглахад сэтгэл сэрхийж дотор аягүйцнэ
Хэзээнээс л нааш хүмүүс түүний дуунд дургүй
Муу ёрын амьтан гэж зарим нь бүр хараана
Муухай дуутай гэдгээ тэр даанч мэдэхгүй


Өрөвгөр жаахан ангаахайгаа
цав цагаахан байгаасай гэж
Өнгө харамласан орчлонг
                        өшрөн тунирхаж туулдаг гэх
Өөдөсхөн хар дэгдээхэйгээ
бүргэдээс дутахгүй нисгэх гэж
Өнө удаан нэг л газартаа
                        хоргодон тойрч амьдардаг гэх

Жамаараа яваа тавиланг  дандаа битгий сөрөөрэй гэж 
Жаргал хугаслах зовлон ердөө л  хажууд чинь байгаа гэж
Амгалан омголон яваа хэн нэгнийг ухааруулах гэж
Амьдрал мөн ч хатуу шүү гэж тэр гуагладаг байх аа

Өвөл болоод зуны наран саран ээлжилсэн
Өгөө аваа тэнцүү гурван зууны туршид
Өнгөрсөн болоод өдгөөг үзэж амьдарсан болохоор
Өөрийнхөө хэлээр хэрээ орчлонгийн түүхийг хуучилна

2000.07.20

No comments: