анир чимээгүй хөдөөд
Хорвоогийн бүх явдлыг
чамтай цуг мартчхаад
Холын ододтой шивнэлдэн
үүр цайтал зугаалах сан
Хоёр амьдрахгүй орчлонд
наран ургахыг угтах сан
Хэлтгий цагаан саран
намайг аргадсаар шингэхэд
Хэн ч сонсоогүй дууг
ганцаар аялан жаргаах сан
Хэлж амжаагүй үгс
зүрхний угаас замхрахад
Хэзээ ч минийх болохгүй
хайрын түүхтэй эвлэрэх сэн
Нар дэвссэн тэр өглөө
аниргүйд уусан уужирч
Навчинд тунаран сувдрах
мөнгөн шүүдэр амтлах сан
Нас нэмэн ухаажсан ч
сэтгэл улам нялхраах
Намайг үгүйлээгүй дурсамжийн
сүүлчийн цэгийг хатгах сан
Саран наран хоёр
ихэрлэж манддаггүй замбуулинд
Салгуу сэлгүү тавилангийн
алдаа оноо зэрэгцэхэд
Салхинд шивнэсэн хайрын үгсийг
хэн ч анзаарч мэдээгүй
Санаа алдан ширтсэн ч
чамд дурласнаа илчлээгүй ээ

No comments:
Post a Comment