чамайг бодож уужирлаа
Гурван шөнө дараалан зүүдэлж
чамайг мөрөөдлөө
Болохгүй, бүтэхгүй зарлигтай
бүсгүй заяагаа аргадсаар
Бодол хүслийнхээ аргамжаанд
хүлээстэй хэвээр үлдлээ би
Үе үесхэн дотор онгойтол
инээмсэглэхэд чинь
Үг ч сонсоогүй хэрнээ
сэтгэл цэлмээд явчихмаар
Үүдэн хоймрын зайтай
холуур тойрч зөрлөө ч
Үсний чинь ширхэг тоолон
хайр шившин илгээмээр
Дандаа чинийх баймаар
жолоогүй сэтгэл тайтгарч
Дасал болсон замаараа
би ганцаараа л буцлаа
Даруухан дурсамжтай болзоог
өчигдөртэй хамт мартахад
Дахиад чи бидэн учрахгүй ээ,
хорвоо уужим юм хойно

No comments:
Post a Comment