Бусдын үгийг сонсож сураагүй
омголон зан
Буян нүглийг дэнсэлж таниагүй
гэнэн ухаан
Буруугаа мэдсэн ч хүлээж чадаагүй
зөрүүд ааш
Бургилсан хүслээ дарж дийлээгүй
адгуу зориг
Хавраар биш намраар
шаттлаа дурлаж ч болно
Харуусаж амжилгүй дахиад
амрагийн болзоонд яарна
Халуухан залуу насандаа
алдаа бүү өгөөрэй
Хатуу ширүүхэн амьдрал
аяндаа сургаж номхруулнаа

No comments:
Post a Comment