Thursday, October 13, 2011

ЦУУТАЙ БҮСГҮЙ

Олны харц унагасан үзэсгэлэн гоо, төгс сайхан бүсгүйчүүдийн хувийн амьдрал ихэнхдээ өөрийнх нь хүсэл бодлоос шал өөр замаар төөрчихдөг юм шиг.
Гэргий байж, ижий болж, гэр дүүрэн жаргалын дунд инээд, нулимс, цэнгэл гуниг бүхэн холилдон байх нь эмэгтэй хүн бүрт тохиодог хувь заяа гэлээ ч ...  Эсвэл тэд нээрээ хүсээгүй байсан юм бол уу.

Дэргэд нь байхад хайлан жаргамаар
Дэндүү сайхан бүсгүй байж
Дэврэн асгарах хүслийг татмаар
 Дэвжин өөдлөх хувьтай төрж
Сүүдэр хэзээ ч тусамгүй орь залуу насандаа
Инээд, хайр дундуур чигээрээ туучиж
Сүү өргөн ерөөх буян дүүрэн буурлуудын
Итгэл ухаарлын өлгийд ханатлаа умбаж
Нэг л мэдэхэд хоног сар
Цэн цэнгээр элэгдэж
Нэгэн насны амьдрал
                                    Цэцэг хагдрах шиг гундаж
Суу алдрын тавцанд
Нэрээ мөнхөлж үлдээсэн ч
Сураг төдий холдсон
                                    Ханийн жаргал эдэлсэнгүй
Цаг товлосон болзоог
Хүлээн тунирхаж эрхэлсэнгүй
Цастай, бороотой үдшээр
Хөтлөлцөн алхаж үзсэнгүй
Цагаан даашинзаар гоёж
Хуримын зар товлосонгүй
Цай идээгээр дайлж
Хөлтэй найр хийсэнгүй
Үнэн сэтгэлийн хайрыг
хүслээрээ амталж чадсангүй
Үүрийн гэгээтэй уралдан
өрхний оосор татсангүй
Үгүй лж хүлээсээр учирдаг
 гэргий зангаар догдолсонгүй
Үлгэрийн төгсгөлтэй адилхан
амар сайхан жаргасангүй
Олны хайрыг даах гэж
зоргоор хүслээ огоороод
Ондоо замаар тэр бүсгүй
жолоо таталгүй өгсөхдөө
Алдар хүндийн оргилд
дэндүү эрт авирч
Амьдрал гэгч далайд
сэлүүргүй хөвсөн ч юм бол уу
2004.04.22


No comments: