Monday, October 31, 2011

ГЭГЭЭН ХҮСЛЭН



Нар шингэсэн ч
бүрий тасралгүй
зөндөө удаасай
Навчис шарласан ч
хатаж гандалгүй
цасанд дарагдаасай
Намуухан тэр л үдшээр
жаргал мөрөөдөн алхаж
Намайг олоогүй дурлалд
зүгээ ололгүй төөрөх сөн
Үүр цайсан ч
гэгээ оролгүй
жаахан байгаасай
Үлгэр жаргасан ч
хөгжим дуусалгүй
зүүдэнд хөврөөсэй
Үүлэн сүүдэр тусаагүй
өглөөн наран туяарахад
Үгээ хэлээгүй хайрын
бал бурмыг амтлах сан

Хаан байсан ч
бүтэн жаргадаггүй энэ амьдралд
Харгуй зам бүхэн
дардан байдаггүй юм билээ
Халгай хүртэл цэцэглэм
тийм гэгээн амгаланд ч
Хайр учрал бүхэн
сэвгүй байдаггүй юм билээ

2004.07.08                     23.30

No comments: