Хэрмэл сайвар салхи
жавар харшуулан сэнгэнэхэд
Хэлтгий цагаан саран
шөнөөр даарч хоносон байх
Хэлэхгүй өнгөрч чадаагүй
тийм соньхон учралаас
Хэзээ ч орхиж болмооргүй
хайр мөрөөдөн зүүдлэсэн
Гэвч хэнийг ч олоогүй ээ,
би төөрчихсөн биз
Гэмшсэн ч үгүй, гуньсан ч үгүй,
сэтгэл нэг л эзгүй
Гэгэлгэн хүсэл чөдөртэй,
дэмий алслахгүй сатаарч
Гэгээ орж, үүр цайхуй дор
өөрийгөө би оллоо

No comments:
Post a Comment