Monday, October 31, 2011

УУЧИЛ


төрсөн өдөрт чинь...
  Саатаж, учирч жаргасан
оноо заяаны тавилан дунд
Салж, нийлж ханилсан
танхил насны хайр минь
Сар хоногийн эргэлтэд
нэгнээ таньж амжилгүй
Салаа замын эрхээр
холдож төөрсөн амраг минь
Дахиад олдохгүй одсон
тэр хаврын өдрүүд
Дандаа инээдээр цалгиагүй ч
гуниггүй л байж дээ
Саяхан орсон цас шиг
цав цагаанаар гэрэлтсэн
Санаанд өртөх зовлонгүй
амгалан цаг байж дээ
Чамдаа хайртай гэж
зөндөө хэлээгүй ч гэсэн
Чанад сэтгэлд өөр зай
ердөө олдоогүй болохоор
Нэгэн насны амьдралаа
хамтдаа туулъя гээд
Нэр, зүрх хоёроо
ижилсүүлж дассан юм сан
Угтаад тосох жилүүд
хат шалган дэнслэхэд
Уйлаад гуйсан ч хувирахгүй
тавиланд бүдэрч цөхөрсөн
Хамтдаа элээсэн зам мөр
аяс аясхан бүдгэрсээр
Хайр дуусаагүй байхад
хоёр тийшээ хөвөрч дээ
Дэндүү ховорхон унагадаг
эр хар нулимсыг чинь
Дээлийнхээ энгэрт бүдрүүлэхдээ
эрхгүй нэг эмээсэн ч
Орхиод намайг холд гэх
тийм хэцүү байгаагүй ээ
Одоо лав чи намайг
буруутгахгүй л бол уу даа, уучил

2004.09.03

No comments: