Monday, October 31, 2011

ШҮҮДЭР




Ганцхан өглөөний нарыг
угтан баярлах гэж
Газарт бууж ирсэн
оддын нулимс билээ би
Гарт унаж тунарсан ч
зүрхэнд очиж шингэдэг
Гал халуун хайрын
ариухан дусал билээ би
Үд хүрэлгүй эгшиж
цэцгийн дэлбээнд ууссан ч
Үзүүргүй холын хүслээ
үндсэнд нь хүртэл шивнэдэг
Үрэл мөнгөн шүүдрийн
үй түмэн дусалд
Үүдэн хоймрын зайтай
бүхэл амьдрал багтдаг

No comments: