Monday, October 31, 2011

Дурлачихлаа ...


 
Дурлачихлаа гэж
өдий насанд дэвэлтэй нь ч биш
Дуу аялан
үдшээр болзоонд гүйлтэй нь биш
Дутуу орхисон үлгэрийн
эрх хонгор гүнж шиг
Дурсамж, мөрөөдөл хоёроо
бусдаас нууж л явахаас даа
Дурдан цэнхэр салхи болж
чамд бүгдийг нь шивнэх сэн
Дусал мөнгөн шүүдэр болж
уруул дээр чинь шингэх сэн
Дураар олдохгүй хайрыг
ганцхан үнсэлтээр сэрээх сэн
Дундуур дүүрэн жаргалыг
өөрийнхөө хүслээр амтлах сан

No comments: