Thursday, October 13, 2011

УУЧ СЭТГЭЛ

 


Эмэгтэй хүн үг даадаггүй эмзэгхэн хэрнээ ямар ч зовлон шаналалд сөхрөхгүйгээр тэсээд гардаг болохоор цаг хугацаа элэгдэхэд тэр бүхнийг уучлах зай дандаа үлддэг юм билээ





Зөндөө гунигт дарагдан
өөдрөг бүхнийг мартчихаад
Зөрөг гартал алхсан тэр л замаараа
ганцаараа би буцлаа
Зөөлхөн цагаан бороо
навчис эрхлүүлэн шиврэхэд
Зөрж одсон тавилангаа
зүүд л байж гэж уужиръя даа
Инээх чинь хүртэл
худлаа байх юм гэж
Итгэж ердөө чадахгүй нь,
би зүүдэлсэн байлгүй
Хоёргүй эгэлхэн сэтгэлдээ
мөрөөдөл хэвээр нь үлдээгээд
Хонгор залуу насны
алдаа байж л гэж уучилъя даа
Тэвэрт чинь эрхэлж хоносон
жаргалтай шөнийг дурсахад
Тийм хачин зүүдэнд
дандаа төөрсөн ч яахав дээ
Асгал мөнгөн сарны доор
чинийх байж болохгүй
Алдаа, оноо хоёроо
минийх гэж тайтгаръя даа

No comments: