Monday, October 31, 2011

ХУНДАГАНЫ АРД















Хундага дарсны аагинд
ам баахан халчхаад
Худлаа амалсан инээд,
дэмий магтаалаар яах нь вэ
Хуурай өвс ч сэргэмээр
хэдхэн гоё үгэнд чинь
Хууртаж баярладаг залуу нас
ард хэдийн үлдэж дээ
Харин түүний оронд
нэг сайхан дуулчих
Хайрын гэгээн аялгууг
тэндээс би сонсъё
Хатуу хорвоог аргадсан
дууны сайханд уярч
Хайлган залуу насаа
дурсаж баахан омогшъё
Алив ганцхан дууг
үнэн сэтгэлээсээ аялчих
Аргагүй сайхан анд минь гэж
хэсэгхэн ч атугай итгэе
Аргаар болохгүй орчлонг
бүтэн сэтгэлээр туулсан
Амгалан омголон заяагаа
аргадаж жаахан уужиръя

No comments: