Monday, October 31, 2011

БҮСГҮЙ ЭГЭЛ ЗАЯА




НАС гэдэг зүгээр л ТОО гэж би хэлмээргүй санагдаад...





Хорь шүргэсэн бүсгүй
Хонгор гэнэн төрхтэй
Ялдам болоод бардам зантай
Ягаахан уруул нь балын амттай
Сарнайн дэлбээ шиг эмзэг, ариухан
Салхи шиг омголон хэрнээ танхил
Ганцхан чамд чин сэтгэлээ өгч чадна
Гал шиг асах дүрэлзсэн дурлалд шатна

Гуч хүрсэн бүсгүй
Гуниг үргээсэн харцтай
Энхрий болоод уяхан ааштай
Энгэр цээж нь сүүний үнэртэй
Зорголын нүд шиг тэлмэн, хайлган
Зоргоороо гэлээ ч үлгэр шиг намуухан
Харц буруулахгүй үнэн сэтгэлээ дэлгэнэ
Хайраар хөглөсөн зүрхээ аргадаж жаргана

Дөч дөхсөн бүсгүй
Дундуур дүүрэн жаргалтай
Гашуун байсан ч үнэн үгтэй
Гандаж гундахгүй бүтэн сэтгэлтэй
Удаан хүлээсэн бороо шиг аядуу сайхан
Ухаан суусан амьдралд илүү юмгүй амгалан
Дутуу орхисон хүслээ бодолдоо нөмөрлөн эгшээнэ
Дуулж байхдаа хүртэл уйлаад тайтгарч уужирна

2007.08.08

1 comment:

Номинговь said...

20, 30, 40 ... гоё тодорхойлжээ. Аргагүй л үнэн. Энгэр нь сүү үнэртэх насан дээрээ яваам байна кк.