Friday, November 11, 2011

11.11.11

Өнөөдөр зөндөө олон 1.ийн тоо давхцаад байхаар нь ...
НЭГ НЭГ. НЭГ НЭГ. НЭГ НЭГ




Зэрвэсхэн дурсамж сэдэрч, намайг хөтлөөд
Зэвэргэн салхийг сөрсөөр чамайг зорьж очиход
Зээгэн үүлсийн хээгээр мөрөөдлийн хот сүндэрлээд
Зэрэглээ үдэлсэн талд салхины үлгэрийг сонслоо
Саваагүй багын араншин аль хэдийн надаас холдсон ч
Санаадгүй учралд догдолдог эгэлхэн зүрх минь хэвээрээ
Үүрэглэх сарны гэгээнд чамайг хүлээж зогсохдоо
Үдшийн бүрийгээр дуулсан цэцэгсийн шивнээг чагналаа
Өө хайсан бусдын сэтгэлд илүү ч юм шиг санагдах
Өөрөө ч мэдэхгүй тэр учралд яагаад ч юм дурлаад
Амрагийн дуу шиг яруухан гэгээн агшинг мөнхөлж
Аажуухан хөврөх цагийн зүүг зогсоож үлдээмээр байлаа

No comments: