Зүүдний минь тансаг эдлэнд тавтай морил, хонгор минь
Зүрхний минь гэгээн сүмд хүслээ шивнэж үлдээ
Зөөлхөн цагаан бороо шиг хайрын манан дундуур
Зүгээр л чамтай хөтлөлцөөд өнжин хоёулаа зугаалъя
Сэтгэлийн минь хоосон зайд дураараа сэлгүүц, амраг минь
Сэлүүхэн цэнхэр тэр диваажинд хайрын дарс шимж хүлээ
Тэнд бадамлянхуа цэцэгс үлэмж төгс дэлгэрэхийн цагт
Тэргэл цагаан саран дор чамд би эрхэлмээр байна
Бодлын минь хязгааргүй чөлөөнд зоргоор хэсүүчил, янаг минь
Борооны дараах солонго шиг бүсгүй биеийг минь илбэн таал
Хүслээс алдууран одсон хонгор насны дурсамжийг сэдрээж
Хүлээсээр байгаад гундсан аниргүй цэнгэлийг эдлэмээр байна

No comments:
Post a Comment