Monday, November 21, 2011

ТАНИХГҮЙ АРАНШИН – II



Зүүдэнд чинь дандаа очдог ч
би өөрөө мэддэггүй
Зүрх минь догдлон тэмүүлсэн ч
чам руу ердөө очоогүй
Зөөлхөн аргадсаар дасгаснаа
одоо хүртэл чи ойлгоогүй
Зөндөө ихээр хүлээсэн ч
чамд харин хэлээгүй ээ
Зөнгөөр элэгдэх амьдралын
ээдэрч хөвөрсөн тавилангаас
Зөрөөд тойрч холдоогүй
эгэлгүй соньхон хайр минь
Зөрүүд гэлээ ч эмзэгхэн
сэтгэлийн жолоо алдуурвал
Зүгээр л чимээгүй мартчихаж
чадахгүй л бол уу даа, би чамайг
Хүссэн ч, хүлээсэн ч чи
ирэхгүй байвал гэж эмээхдээ л
Хүлээс чангатай бүсгүй заяа
чамайг дуудаж зүрхлээгүй ээ
Хэзээ ч мартаж чадмааргүй
хайлган насны хайрыг чинь
Хэнтэй ч адилгүй хайрламаар,
өөртөө ч би итгэхгүй нь


1 comment:

Unknown said...

нэмэх хасахын дунд богинхон байхыг хүсдэггүйдээ л чамаас ийм яруу өнгө асгардаг бизээ.Гоё