Зүрхэлж хэлээгүй чиний үгийг
дахиад сонсох гэж
Зүйрлэж болмооргүй хайрын амтыг
дандаа мэдрэх гэж
Зүүдэнд байгаагүй учралын
төөрсөн тавиланг аргадах гэж
Зөнгөөр урсаагүй амьдралын
дутуухан хүслийг гүйцээх гэж
Чамайг би зөндөө саналаа
Над руу тэмүүлсэн ижилгүй хайранд
сэм эрхлэх гэж
Насаа мартсан жолоогүй сэтгэлийг
хааяа хөглөх гэж
Намайг олоогүй зүүдний
хугасхан учралыг тэгшлэх гэж
Нар хэвийсэн амьдралын
далдхан гунигийг сэмлэх гэж
Чамайг би зөндөө саналаа

No comments:
Post a Comment