Sunday, November 27, 2011

САВААГҮЙ УЧРАЛ



Ээдэрч хөвөрсөн тавилангийн
баяр гунигийг хуваалцан
Эр хүний зөнгөөр халгасаар
над руу ирэхэд чинь
Эгчмэд насаа мартмаар
содон тэр л учралд
Эрх хонгор зангаар
өөрийн эрхгүй дурласаан
Шуудхан хэлэхэд
чи надад таалагдаад байх юм
Шунал хүсэл хоёртоо
сэтгэлийн хүлээс алдуураад байх юм
Шуугиант амьдралын хөлөөс
зуур алслан захалмаар байх юм
Шувууд нь буцчихсан нуур шиг
                                  зүрх юугаа анирламаар байх юм

No comments: