Monday, November 21, 2011

Он цагийн...



Он цагийн урсгалыг сөрж
                                   хэдэн насаар залуужих шиг
Огт төсөөлөмгүй дулаахан хайр
намайг нэвчин төөнөвөл
Сэтгэл минь юунд ч хоригдолгүй
баахан яарч догдлоод
Сэмхэн өөрөөсөө ч нууж,
чам руу тэмүүлбэл яах юм бол
Сэрээд мартдаг зүүд шиг
хэсүүчилж төөрөх юм бол уу
Даанч би чадсангүй ээ,
болохгүй юм билээ
Давхар давхар хүлээсийг
суллаж ердөө дийлэхгүй нь
Хориод насны дурсамж
тэртээ ард хоцорч
Хойшлуулж эргэхгүй амьдралд
би эрт ирсэн юм билээ
Хорвоогийн бүх юмс
байр байрандаа байг даа

No comments: