Зүүнээс ургасан наран
баруунаа жаргах л байлгүй
Зүсэрч орсон бороо
оройдоо татрах л байлгүй
Зөрж олдсон учрал
зөндөө олон л байлгүй
Зүгээр л намайг үнс,
юу ч битгий асуу
Харц чинь дуниартан
юуг ч юм надаас нэхээд
Халуун амьсгаа төөнөн
үсний үзүүрийг гижигдэхэд
Хажуу болоод холын
айдас гэмийг мартчхаад
Хачин гоё эрхэлмээр,
гэхдээ ганцхан удаа . . .

No comments:
Post a Comment