Хүссээр байж л тэр үдэш
би чамайг олсон
Хүний нүднээс нуугдан байж
би чамайг хүлээсэн
Хэнээс ч юм бэ, бүр өөрөөсөө ч
би айж байсан
Хэзээ ч юм бэ, нэг цагт
би чам руу очих л байсан
Магадгүй чи намайг
танихгүй байсан ч юм бил үү
Мартчихаад тэгээд
огт санахгүй ч явсан юм бил үү
Магнаг цэнхэр тэнгэрийн доорх
учрал заяаг тэгшитгэж
Маргааш нь л харин чи над руу
заавал ирэх байсан байх

No comments:
Post a Comment