Friday, November 25, 2011

Сэмхэн ...






Сэмхэн чиний тухай бодож
Дэмий нэг жуумалзахдаа
Сэтгэл минь ямар хөнгөхөн
Дээр нь бас өег байсан гээч
Гуравхан үгний солион дунд л
Би чамайг амархаан ойлгосон
Гундуухан явсан сэтгэл сэргэж
Бишгүй нэг тоглочихлоо, өршөөгөөрэй
Шулуухан зан чинь
эргэж хувирдаггүй л байгаасай
Шуудхан хэлэхэд
чи ч надад таалагдсан
Шунал хүслээ дийлэн
хориг саад тавих гэж
Шуурга болж,
би өөрөө шатаж байсан юм шүү

No comments: