Monday, November 21, 2011

ХӨГ НИЙЛЭХГҮЙ АЯЛГУУ


 Зүүдэндээ чамайг олохгүй
харанхуй замаар төөрчхөөд
Зөндөө их гунигтай
шаналж суух юм би
Салхины үзүүрт сонсогдох
гэгэлгэн аялгууг аргадаж
Сарны цагаан гэгээнд
уйлж суух юм би
Битгий . . . энэ хайр биш ээ гэж
хэлснийхээ тоолонгоор л
Би өөрөө чам руу
улам ойртсон юм биш байгаа
Хөг нийлээгүй найрал шиг
чиг зүггүй амьдралын
Хөл алдсан нүргээн дунд
хаа хүрэх гээ юм бол оо

No comments: