Sunday, November 27, 2011

ТОМООГҮЙ ХАЙРЫН ДУРСАМЖ



Яагаад ч юм бэ би чамайг
гэв гэнэтхэн санаж
Яргуй хонгор насны
гэгээхэн хайраа дурслаа
Ягаахан туузаараа л гоёчихдог
арван тавхан насанд
Ямархан ч томоогүй явсан юм дээ,
дурлаж мэдэх юм шиг
Ярих ч юмгүй хөтлөлцөөд
оройжин баахан холхиж
Явуулчихаж бас чадахгүй
гараас чинь атган зогссон
Ялгуун цагаан сартай
зуны тэр л үдшийг
Яг л өчигдөр юм шиг
дэндүү тодхон санаж байна ....

2004.01.21

No comments: