нэг ч хонож чадахгүй нь
Дарс шиг оргилсон хүслээ
дарж дийлмээргүй юм шиг
Ялигүй бардам зангаа
дэвэргэн мөрөөдлөөр сольчхоод
Яг одоо чамайг дуудмаар,
даанч би зүрхэлсэнгүй ээ
Сонссон бүхэндээ итгэж ядсаар
над руу ирэхэд чинь
Сонин болгож би чамд
зүүдээ ярьж өгье, эхлээд
Сэрчхээд дараа нь юу бодсноо ч
нуугаад яахав
Сэтгэлд хургасан гунигаа
бүгдийг нь дэлгэж хуучилъя
Хариулт олоогүй асуултын тоогоор
өөртөө эргэлзсэн ч
Хайртай гэж шивнэхийг чинь
ахиад ганцхан сонсъё
Бичээд мартчихсан шүлэг шиг
бүүр түүрхэн үг эвлүүлж
Би чамд хайртай гэвэл
бурхад зэмлэх л байх даа

No comments:
Post a Comment