Учрал бүхэн дандаа
хөнгөхөн дурсамж үлдээж
Уруул даваагүй үгс
бодолд шингэн өтгөрдөг
Уруудаж өгссөн тавилангийн
зөрж чадаагүй хэмнэлд
Ууч харамгүй сэтгэл
сэмхэн хааяа хөндүүрлэдэг
Нарны доорх орчлонд
чи надаар дутаагүй ч
Намайг чамтай учруулсан
хаврын хотод баярладаг
Үл мэдэгхэн сүүмэлзэх
хүсэл хайрын галыг
Үгүй гэлгүй асаачихсандаа
яагаад ч юм харамсдаг
Өөрийгөө ч танихгүй төөрчихдөг
сэтгэл халгам зүүдэнд
Өнгө дутуу байсан бол
чамайг үгүйлсэн нь тэр
Өр нэхэлгүй мартагддаг
гуниг сэргэм мөрөөдөлд
Өөрөө илүү байсан бол
чамаас уйдсан нь тэр
2004.04.15

No comments:
Post a Comment