Даарчихаж гэж
чимээгүйхэн тэвэрч энхрийлэхдээ
Дан цамцтай
чи өөрөө чичирч байсан
Далдхан нуусан хүслээ
өөртөө хадгалж үлдээ
Дахиад хэзээ . . . гэж
намайг бүү шалгаа
Дарсанд биш хөдөөгийн агаарт
шал согтчихсон
Даанч гэгэлгэн тэр оройг
хааяа санахын цагт
Дасал болоогүй нэрээр
битгий намайг дуудаарай
Дандаа чамтай үлдэхгүй ээ,
би чинийх биш ээ
2005.08.15

4 comments:
Яг юу бичсэн билээ.Ямар ч байсан .....к нэрийг мянгантаа дуудан баясах тайтгаршгүй өвчнөө энэ өвлийн дүлий цасанд булан орхилоо.Ирэх хавар ахин соёолно гэдэгт үл итгэхийн шалтгаан үгүй ч царцчихвал яанаа гэсэн айдас байнга зүүлттэй явах.Гэхдээ л өвөр дээр чинь унаад өгөх өнийн хүсэл минь өвчүүн цаана мөнхөд дүрэлзээтэй яваа шүү,
kharnuud: Цасан дор нуучихсан уу, даарах л байх даа. Цаг наашлах үеэр мартчихсан гэвэл би гайхахгүй ээ.
Мартагдал..,Энэ юу юм бэ.Зүгээр л нэг нүд буруулах хүсэл үү,сэтгэлээ царцаах бодлын дайжилт уу..,За ямар ч байлаа гэсэн энэ үг надад хамаагүй чамайг хүсэх миний сэтгэлд хамааралгүй юм болохоор цааш гүйнзгийрүүлэлгүй орхихоос доо.Гэхдээ ямагт санасан гэж худал хэлэхгүй ээ.
Эцэст нь миний л .... шинэ оноо аз жаргал баяр бахдалаар дүүрэн угтаарай.Сайхан баярлаарай.ммммммммма гэж үү
Post a Comment