Friday, November 25, 2011

Бүдэгхэн ...

Бүдэгхэн харгуйг дагаад
цуцталаа тэнэлээ
Бүлээхэн салхийг хэрээд
ханатлаа эрхэллээ
Бүгээхэн тавиланг сөрж
зөндөө холдлоо
Бүр мартчихаж болдоггүй
чамайгаа дурслаа
Зүрхэнд үлдээсэн чиний зай
бараг хоосон ч гэсэн
Зүүдэнд хааяа ирдэг
зүггүй төрх чинь тэр л хэвээрээ
Зөндөө олон жил өнгөрч шүү гэж
хааяа гунихад
Зөөлөн цагаан бороо
зүрх норгон шивэрнэ
Минийх байж болохгүй
дурлалын дарсанд мансуурч
Мэргэ төөрмөөр учралд
санаа хоёрдохгүй очсон ч гэлээ 
Мэндийн зөрүүнд нуучихсан
хүслээ дэлгээгүй болохоор
Мэдэж амжаагүй бүхнийг минь
он цаг надад таниулсан

No comments: