над руу тэмүүлж
Хайртай гэдэг үгийг
халиран байж шивнэхэд чинь
Хашир нь дэндсэн сэтгэл
итгэж ядан хулжсан ч
Хачин гэгэлгэн болзоонд
очихгүй үлдэж чадаагүй ээ
Ойлгохгүй удах тусам
аргадан учирлаж
Ондоо бодолд зай өгөлгүй
зүрхэнд довтлоход чинь
Оноо алдаа нь тэгширсэн
сэтгэл жаахан үймрээд
Одод ханьсах шөнөөр
чамайг зүүдэлж сэрлээ
Хүлээхгүй холдохын хэрээр
араас яаран нэхэж
Хүрэх газраа ч мэдээгүй байж
гараас хөтлөхөд чинь
Хүлээс алдарсан сэтгэл
сэмхэн түгшиж гэгэлзээд
Хүслээ нуумаар зүүдэндээ
чинийх л юм шиг үлдлээ би

No comments:
Post a Comment